Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

“Лоттери де ла Монголи” /Lotterie de la Mongolie/ ХХК нь 2015 оны 8 дугаар сард шинээр үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани билээ.
Бидний зорилго бол лоттерейн бизнесийн зах зээлийг Монгол Улсад байх ёстой зарчим, зүй ёсоор, хууль ёсны дагуу хөгжүүлэх, урт хугацаанд тасралтгүй, байнгын тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулах ба үүний үр дүнд мөнгөтэй иргэдтэй болох бөгөөд олон улсын стандартад нийцүүлэн тус төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зах зээлд гаргах анхны бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажил эхлээд байгааг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.
Тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын төсөвт шууд (онцгой албан татвар) болон шууд бус хэлбэрээр эдийн засагт эерэг нөлөө, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч, төрөөс иргэдийн өмнө хүлээх нийгмийн халамжийн үүргээс тодорхой хувиар үүрэлцсэн, эдийн засгийн хувьд үр ашигтай байж, иргэд тодорхой хэмжээний орлого, ажилтай болох бодит үр дүн гарах ба та бидний аж амьдралд санхүүгийн тодорхой дэмжлэг болж худалдан авах чадвар нь нэмэгдэж, хуримтлалтай болж та өөрийн гэсэн жижиг бизнесээ эхлүүлж таны амьдралд хувь нэмэр оруулж байгаадаа бид нэн баяртай байна.
Бидний энэхүү зорилгыг амжилттай биелүүлэхэд та манай “Есөн шагай” болон цаашид гарах бүтээгдэхүүнийг өргөнөөр худалдан авч өөрийн хувь нэмрээ бусдад түгээнэ гэдэгт итгэл төгс байна.

Таныг хүндэтгэсэн,
Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Д.Мөнхцэцэг